1. У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
2. Худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ.
3. Дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалсан бензин, шатахууны хомсдлын үед БНХАУ-ын зүгээс түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж дэмжлэг үзүүлнэ. Мөн нефтийн бүтээгдэхүүн олборлоход хамтран ажиллана.
4. Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд буюу 2027 онд дуусгана.
5. Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
6. Монголын газар нутгаар байгалийн хийн хоолойн дамжуулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллана.
7. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хоёр улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолборын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Мөн дээрх хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстан улсын Бишкек хотноо үргэлжилж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!