Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтан “Хэмжил зүй, бодлого тодорхойлоход итгэлцлийг бий болгох нь” уриан дор лаборатори хоорондын харьцуулалт, туршлага судлах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйчид хамтран оролцож, өөрсдийн лабораторийн эталон тоног төхөөрөмжийг танилцуулан, хэмжилтийн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг харилцан баталгаажуулах зорилгоор туршилт хийжээ.

Энэ хүрээнд масс болон цахилгааны хэмжлийн төрлөөр лаборатори хоорондын харьцуулалт хийж, гарсан үр дүнг тооцон дүгнэсэн байна.

Уг арга хэмжээ нь хэмжил зүйн лабораториудын чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хэмжилтийн нэгдмэл байдал болон үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.