Өнгөрсөн онд Монгол Улсад 10–19 насны 2,868 охин жирэмсэн болсон байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 407 тохиолдлоор нэмэгдэж, 16.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Жирэмсэн болсон охидыг насны бүлгээр нь авч үзэхэд, нийт тохиолдлын дийлэнх хэсгийг 15–19 насныхан эзэлж байна. Жирэмсэн болсон өсвөр насныхны тоо өссөн ч төрөлтийн үзүүлэлт нэмэгдээгүй байна. Харин 2025 онд 1,000 хүн амд ногдох өсвөр насны төрөлтийн түвшин 14.7 болж, өмнөх жилээс 1 нэгжээр буурчээ.
Түүнчлэн өнгөрсөн онд 1,000 хүн амд ногдох үр хөндөлтийн түвшин 4-д хүрчээ. Ингэснээр өсвөр насны охидын жирэмслэлтийн нийт тоо нэмэгдсэн ч төрөлтийн түвшин өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!