Өмнөговь аймгийн Ханбогд сумын жирийн нэгэн оёдлын цех чанар стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлагаа тасралтгүй сайжруулсаар өдгөө 2 салбартай, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг шилдэг аж ахуй нэгж болон өргөжжээ. "Өлзийт Мөнх-Овоо” компанийн үүсгэн байгуулагч Ш.Туяа багш мэргэжилтэй. Олон жил багшилж, Ханбогд сумын ЕБС-д захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гаран, өөрийн бизнесээ эхлүүлжээ. 

Ш.Туяа: “Гэртээ суухад арай л залуу санагдаж, гэр бүлийн хүнтэйгээ хамтран компаниа байгуулсан. Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Одоо хоёр салбартай болж өргөжсөн. Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Одоо хоёр салбартай болж өргөжсөн. 2011 оноос хойш “Оюу толгой” компанийн ажилчдын хувцсыг нийлүүлж байна. “Оюу толгой” ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудад өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр бид суралцаж байна.

Би Ханбогд сумын суугуул иргэн. Хотод багшийн сургууль төгсөж ирээд энд ажилласан. Оюу толгойн уурхай ажиллах болсноор нүдэнд харагдаж, гарт баригдах өөрчлөлтүүд манай суманд өрнөсөн. Олон хүн ажилтай болсон. Ханбогд сум ч их өргөжлөө. Сумын хүн ам 10,000 боллоо. 2000-2008 оны хооронд 2,500 иргэнтэй байв. 2000-аад оны эхэн үед манай сумынхан уурхай дагаж ямар хөгжил ирэхийг хэн ч төсөөлөөгүй. Сайхан хотын эхлэлийг үзэх байх гэж боддог.”