Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/319 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгох ерөнхий нөхцөлийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 02-оос 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.

Төсөл хүлээн авах цахим системд нийт 35 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 14 аж ахуйн нэгж 2,0 тэрбумтөгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.  "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтээс 4аж ахуйн нэгж буюу санхүүжилтийн 52,0% нь 200-300сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт байна.
№Зээлийн ангилалТөслийн тооХүсэж буй зээлийн дүнЭзлэх хувь
10-100 сая төгрөг хүртэл9791,960,000.0040,4>#/td###
2100-200 сая төгрөг хүртэл1150,000,000.007,6>#/td###
3200-300 сая төгрөг хүртэл41,020,000,000.0052.0>#/td###
  141,961,960,000.00100%