БНСУ-ын MAMAMOO хамтлагийн гишүүн, дуучин HWASA Монгол Улсад гурав дахь удаагаа ирэхээр болжээ.
Тэрбээр ирэх сарын 7-нд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах “HOT STAGE × K-POP MASTERZ” тоглолтод оролцох эхний артист болж тодорсон байна.
Түүний хувьд 2015 онд “MAMAMOO” хамтлагийн гишүүдийн хамт Монголд анх удаа ирж байжээ. Улмаар 2025 оны хоёрдугаар сард “Rosedust” тоглолтод оролцохоор дахин ирсэн бөгөөд энэ удаад Монголын үзэгчидтэй гурав дахь удаагаа уулзах гэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!