Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд нэгдүгээр улирлын амралтаа эхлүүлэх гэж байна.

Тодруулбал, сурагчид ирэх даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 2-ноос 8-ны өдрийг дуустал нэг долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас эхэлж, гурван долоо хоног үргэлжлэх юм.

Гуравдугаар улирлын амралт 2027 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг долоо хоног үргэлжлэхээр байна.