14.00 цагаас УИХ-ын асуулгын цаг явагдах юм. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "ТӨСӨВ: Хулгайлагдсан хариуцлага" сэдвээр Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцэнэ. Мэтгэлцээнд:

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Ц.Мөнхтуяа, Ж.Баярмаа, Г.Ганбаатар, Д.Энхтуяа, Г.Хосбаяр, Р.Эрдэнэбүрэн нар оролцож, Ерөнхий сайдаас асуулт асуух юм.