Жил бүрийн арваннэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд гол, нуурын мөсөнд цөмрөх осол хамгийн их бүртгэгддэг байна.
Улсын хэмжээнд 2026 он гарсаар арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, усанд суусан 42 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэний амь насыг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр явганаар зорчих, автомашин болон бусад тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!