Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу амны хаалтыг хэрхэн зөв зүүх вэ?
Сето Винг Хонг, ДЭМБ-ын Зөвлөх:
Маш үр дүнтэй арга. Бид маш олон судалгааг хийсэн. Үнэхээр үр дүнтэй гэдэгт итгэж болно. Гэхдээ, хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай.
1-рт, хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтыг зөв сонгох нь чухал. Энэ бол үр дүн сайтай амны хаалт байна. Таны харж байгаачлан гадна тал нь хөх өнгөтэй байна. Учир нь энэ хэсэг усны хамгаалалттай юм. Дотор тал нь цагаан өнгөтэй, шингээгч материалтай байна. Намайг ханиалгавал дотор талд шингэнэ. Иймээс яг ингэж зүүх хэрэгтэй. Хөх өнгийг гадагш нь, цагаан өнгийг дотор тал руу харуулж зүүнэ.
Хүмүүс ийм байдалтай зүүсэн байхыг олон харж байсан биз. Ингэвэл буруу болно. Зарим хүмүүс дан цаасан давхарга бүхий амны хаалтыг хэрэглэдэг. Тэдгээрт халдвараас хамгаалах ямар ч үйлчлэл байхгүй.
За одоо, энэ хэсгийг харж байна уу? Энд уян төмөр байна. Энэ нь амны хаалтыг зүүхэд дээд талд нь байрлах ёстойг харуулж байна.\
Яагаад? Амны хаалтаа зүүгээд энэ хэсгийг нь сайн чимхээд хамар луу ингэж дараад, доод хэсгийг битүүлнэ.
Таны амны хаалт доош унжсан эсэхийг шалгаж бай. Хэн нэгэн амны хаалтаа ийм байдалтай зүүсэн байвал хамраа далдлах хэрэгтэй гэж заавал хэлээрэй.
Эмч нар амны хаалтаа ингэж зүүж байхыг харсан уу? Ингэж доошлуулчихаад тантай яриад байдаг уу? Тэгж байвал бас буруу.
Амны хаалтыг зөв тайлах нь бас маш чухал. Амны хаалт зүүх хугацаанд бохирдсон гэдгийг санаарай. Тиймээс тайлахдаа гараа бохирдуулж болохгүй. Ингэж тайлаад, тайлсны дараа хаяна. Дараа нь гараа ариутгана.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!