Шинэ төрлийн коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа угааж ариутгахыг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тэгвэл эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч дууссан, зарим эмийн сан 100-150 төгрөгөөр худалдаалдаг байсан нэг удаагийн амны хаалтыг 400-550 төгрөгөөр худалдаалж байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж байна.

 

Тэгвэл “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг Хэрэглээний маскийг хүн бүр гэртээ үйлдвэрлэх боломжтой гэлээ.