Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндйн яам, ХӨСҮТ-ийн албаныхан мэдээлэл өглөө. Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
"БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр тухайн улсад коронавирусээр өвчилсөн тохиолдол 5,974, нас барсан хүний 132, сэжигтэй тохиолдол 9,239 байна.
Дэлхий дахин 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүргэгдсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.
Тандалтын 4 дүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатарт амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. Одоо 18 хүний шилжилгээ хийгдэж байна.
Өчигдөр улсын хилээр нийт 1,966 Монгол Улсын иргэн нэвтэрсэнд холбогдох журмын дагуу тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэх мэдээллийг өглөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!