Урд хөршид коронавирусын халдвар гарсантай холбоотойгоор ЕБС-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон.
Тэгвэл цахим хичээл заах, амралтын хуваарийг хэрхэн зохицуулах тухай салбарын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /01.29/ мэдээлэл хийв. Тэрбээр “2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа учраас III улирлын амралтаас долоо хоногийг хасаж, таван удаа бямба гарагт нөхөж хичээллэнэ.
Хуваарийн дагуу нэг телевизээр нэг ангийн л хичээл гарах бөгөөд теле хичээлийг тэргүүлэх зэрэгтэй 170 багш заана. Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой байдлаар оруулж байгаа юм. Мөн орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалал, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгч байна. Мөн сурагчдын амралт биш хөл хорио гэдгийг анхааруулаад олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг сануулж байна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!