Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлд хамруулжээ.
Н.Золжаргалыг холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Тодруулбал арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан хэрэг болон хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг шалгаж байгаа юм.
Тэрбээр 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон гэх мэдээлэл байдаг.
Улмаар түүний 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт баталдаг аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!