“МИАТ” ТӨХК шинэ коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалжээ.

 

 Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд 2 болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцалсан байна. Харин бусад нислэг хэвийн үргэлжилж байна. 

 

Нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авах боломжтой.

 

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД


Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29-ний өдрийн ОМ223\224


Хонгконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд