БНХАУ болон дэлхийн бусад оронд тархаад буй коронавирусийг эрдэмтэд судалсаар байна. Яг хаанаас гаралтай гэдгийг одоогоор тогтоогоогүй байна.
Нийгмийн сүлжээнд шинэ төрлийн коронавирусийг сарьсан багваахайгаас гаралтай гэх мэдээлэл түгж буй. Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Коронавирус нь анх 1960 онд оношлогдож байсан. Энгийн ханиаднаас эхлээд шинж тэмдэг нь ижил явагддаг, Мерс, Сарс зэрэг өвчнүүдийг үүсгэж байсан вирусын түүх нь ийм.
2019 оны энэ вирус судлагдаж байна. Дөрвөн дэд бүлэгт хуваагддаг. Эхний хоёр бүлэг нь өвчин үүсгэж байгаа мэдээ байна. Сарс өвчин бол сарьсан багваахайнаас, мерс нь тэмээнээс гарсан нь судлагдсан. Тэгвэл шинэ вирус нь далайн гаралтай амьтан буюу могойноос гарсан мэдээлэл байна, эцэслэн тогтоогдоогүй эрдэмтэд ажиллаж байна.
Бидний зүгээс халдвар гарсан улс руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байгаагийн үр дүнд хилээр нэвтрэх иргэдийн урсгал багассан.
Халдварт өвчний дамжих замыг хаах ажлыг хязгаарласнаар тархалтыг зогсоодог зүй тогтолтой. Өвчний голомт болох Ухань хот гарах урсгалаа хаасан байгаа энэ нөхцөлд бид мөн хамгаалах арга хэмжээгээ сайн хэрэгжүүлвэл үр дүнтэй" хэмээн ярив.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!