"Хүчит шонхор" зах дээр үхрийн махны үнэ бөөний худалдаагаар кг нь 9000-9500 төгрөг, жижиглэнгийн үнээр кг нь 10.000-12.000 төгрөг болоод байна.
Махны үнэ сүүлийн сард бага зэрэг өссөнийг махны худалдаачид нийлүүлэлт буурсантай холбон тайлбарлаж байна.
Адууны мах кг нь бөөний үнээр 4200-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ 7500-8000 төгрөг байна. Адууны махны эрэлт байгаа боловч нийлүүлэлт мөн тааруу байна.
Шинэ короновирусийн өвчлөлтэй холбоотойгоор махны эрэлт, хэрэгцээ өссөн хэдий ч хомсдол үүсэх боломжгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлж байгаа. Салбарын яамны мэдээгээр улсын нөөцөд 9 мянган тонн, нийлээд махны үйлдвэрүүд дээр 15 мянган тонн мах хадгалагдаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!