Дэлхийн нийтийг цочирдуулаа байгаа шинэ төрлийэ Коронавирус халдвар авагсдын тоо хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 17405 орчим болж байна. Нас барсан хүмүүсийн тоо 361-д хүрсэн бол эдгэрсэн хүмүүсийн тоо 471 болжээ.
Түүнчлэн дэлхийн дөрвөн улсад нэмж бүртгэгджээ. Тодруулбал ОХУ, Швед, Испани, Их Британд тус тус бүртгэгдсэн бол шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний халдвар авсны улмаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна нас барсан анхны тохиолдол Филиппин улсад бүртгэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, нас барсан өвчтөн Ухань хотоос Филиппинд ирсэн 44 настай, тус хотын оршин суугч аж.
Манай улсын хувьд өнгөрсөн 1 дүгээр сарын 9-нөөс 2 дугаар сарын 3-ныг хүртэл нийт 71 хүнийг сэжигтэй тохиолдолоор бүртгэжээ. Эдгээр хүмүүсийн шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна.
Шинэ төрлийн коронавирусаар нийтдээ 189 583 хүн халдвар авсан хүмүүстэй ойроос харьцсан бөгөөд 152 700 нь эмчийн хяналтад байна. Түүнчлэн 21 558 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!