ЦЕГ-ын алба хаагчид 16 жилийн өмнөх хүн амины хэргийг илрүүлжээ. Тодруулбал Дорноговь аймагт 2004 оны тавдугаар сард гадны нөлөөтэйгээр иргэн Т-ийн амь нас хохирч байжээ.

 

Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. 

 

Тэрбээр "Уг хэргийг 1968 онд төрсөн А гэгч нь хувийн тааламжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 16 жилийн дараа илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэлээ.