Талийгч Г.Батхүү агсны гэр бүлийхэн өмгөөлөгч Ж.Батхуягын хамт мэдээлэл хийж, түүний амиа алдсан хэргийн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн.
Шүүх шинжилгээний дүгнэлт болоод УИХ-ын гишүүнд хийсэн полиграфын тестийн дүгнэлт, 13 секунтын бичлэг байгаа гэх мэдээлэл болон нэр бүхий иргэнээс ирүүлсэн мессэжийг дэлгэсэн.
Гэвч өнөөдөр МБА-наас мэдээлэл хийж, “Өмгөөлөгч Ж.Батхуягыг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр хэрэг үүсгэсэн, 13 секунтын бичлэг байгаа гэдэг нь нотлогдоогүй, иргэн “Г”-гийн талийгаачийн ар гэрийнхэнд явуулсан мессэж нь худлаа, хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авсан нь тогтоогдсон” гэх мэдээллийг хийсэн.
Тэгвэл уг мэдээллийн талаар Нямтайширийн Цэлмүүн ийн бичжээ. Прокуророос түүний ах Н.Номтойбаярыг тус хэргийн талаар ташаа мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг ч Н.Номтойбаяр үүнийг үгүйсгэдэг юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!