2020 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 5-нд Хөвсгөлийн уулсаар, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!