Иргэн Г.Буяндорж Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол хүргүүлсэн.

 

Г.Буяндорж энэ талаар "Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, Улсын ерөнхий прокурор н.Сандагсүрэн, нийслэлийн хяналтын газрын прокурор байсан Халиун нар миний хэрэгт  хяналт хийж байхдаа зохион байгуулалттай ажилласан. Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тухайн үед Халиун прокурорын гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн ч өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэсний төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Улмаар 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн алдсан” хэмээн мэдэгдсэн.

 

Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргажээ