ЭМЯ-наас мэдээлэл хийж, манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байгааг анхааруулсан. Учир нь БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ.  Мөн удахгүй уламжлалт цагаан сарын баяр болно. Монголчууд бие биенээ үнсэж золгодог, хамрын тамхи тамхилдаг ард түмэн. Энэхүү заншил маань вирусийн үед халдварын эрсдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрынхан мэдэгдэж байна. Иймээс өнөөдөр баримталж буй эрүүл ахуйн зөвлөгөг баримталж, олон нийтийн золголтын арга хэмжээнээс зайлсхийж гэртээ тэмдэглэхийг зөвлөж байна.