Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.