Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 6 хүнийг тусгаарлан, хянаж байна. Харин хөдөө орон нутагт Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарлан, хянаж байгаа аж. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар нийтдээ 31436 хүн халдвар авч, 638 нас баралт бүртгэгдсэн байна.
Халдвар авсан 3174 шинэ тохилолдол бүртгэгдлээ. Халдварын 70 хувь нь Ухань хотод гарч байна.
Мөн ДЭМБ-аас шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээний уялдааг хангах зорилгоор 675 сая ам.долларын төсөвтэй бэлэн байдал, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөг баталжээ.
Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай видео хурал хийж, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, ирэх долоо хоногт коронавирусийн эрдэм шинжилгээг олон улсад уялдуулах зорилготой форум зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!