Өнөөдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, нэг хүнийг тусгаарлажээ.
ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр, уг иргэн нь өнгөрсөн 1 дүгээр сарын 30 нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна.
Тэрбээр өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн тухайгаа хэлжээ.
Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байгаа аж. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг болон Эрээн хотод шинэ төрлийн коронавирусийн тохиолдол илэрсэн.
Тиймээс нэг дор олноороо цуглахгүй байж, анхаарал сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!