Нийгмийн сүлжээгээр өчигдөр "Коронавирус Монголд орж ирсэн, Тайвань улс руу яваад ирсэн нэг иргэн өндөр халуурч улмаах ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан" гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл ХӨСҮТ-ийн зүгээс тус мэдээллийг ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар "Цахим орчинд "Тайвань яваад ирсэн хүн халуурч байгаад ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тарсан байна. "ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар оношлогдоогүй бөгөөд энэ тохиолдлоор хүндэрч нас барсан явдал байхгүй.
Ухань хотод суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудын биеийн байдал сайн байгаа. Анхны шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй, тэднийг дахин шинжилгээнд удахгүй оруулна" хэмээжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!