Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаарх ээлжит мэдээллээ өглөө.
Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон бол өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлажээ. Одоогоор ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна.
Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг давтан шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй тул эмч нар хуралдаад, оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн байна. Учир нь ХӨСҮТ-д тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусаж байгаа юм байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!