Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.

 

Тэрбээр “Хорио цээр дууссны дараа сурагчид даваагаас бямба гараг хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн ням гарагт л амарна гэсэн үг. Мөн гуравдугаар улирлын амралтаар амрахгүй. Түүнчлэн ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоног болгохоор болсон.

 

Цэцэрлэгийн болон 1-5 дугаар ангийн сурагчид 6-р сарын 1-нээс, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 8-наас амарна.

 

ЭЕШ-ыг 6 дугаар сарын 8-11-ний хооронд зохион байгуулна. Харин их, дээд сургуулиудын элсэлтийг 6 дугаар сарын 15 гэхэд дуусгасан байна.

 

Их, дээд сургуулиудын бүх дамжааны оюутнууд 6 дугаар сарын эхэн гэхэд амарсан байна.

 

Одоогоор БСШУС-ны салбарын бүх үйл ажиллагаа зогссон байгаа. Улаанбаатарт 3 дугаар сард зохион байгуулагдах байсан олон улсын хоёр тэмцээнийг хойшлуулсан.

 

Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах тэмцээнээс бусад гадаад орны тэмцээнд оролцохгүй.

 

Мөн Боловсролын байгууллагад ажилладаг 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ажлын 5 цагтай болгохоор боллоо” гэв