Коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг, ХӨСҮТ-д нэг нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагджээ.
Завхан аймагт тусгаарлагдсан иргэн нь Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчиж иржээ.
Тухайн иргэн халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй байгаа тул Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэн нь Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!