БНСУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Монгол Улсын 48 мянган иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Тиймээс Солонгос, Монголын Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байгаа. Одоогоор БНСУ-ын Тэгү хотод сурдаг зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар, БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатарын онгоцоор өчигдөр орой ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авлаа. Тэгү хотод коронавирусийн халдварын 80 хувь нь гарч байна. Тус хотод монгол оюутнууд олноор сурдаг юм байна. Тэгү хотод бүх шатны сургуулиудаа хаагаад, дуудсан цагт ирээрэй гэсэн байна.
Тиймээс монгол оюутнууд маань эх орондоо ирсэн. Оюутнуудад халуурах зэрэг ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээний хариу гараагүй байна. Мөн Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!