БНСУ-ын Тэгү хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 156 байсан бол саяхан 204 болж нэмэгджээ. Халдварын ихэнх тохиолдол Тэгү хотын зүүн өмнөд хэсэгт орших сүмийн цуглаанд оролцсон хүмүүсээс илэрсэн байна.
Өнөөдөр ирэх ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 гаруй иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Улсын Онцгой Комиссын Коронавирусын (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад "БНСУ-аас 100 Монгол иргэн эх орондоо ирэх нь үнэн ч, тэднийг тусгаарлана гэх мэдээлэл ташаа мэдээлэл" гэв.
МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!