БНСУ-д баасан гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 204 болсон талаар өчигдөр тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлж байсан.
Тэгвэл тус тоо нэг өдрийн дотор 142-оор нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 346 болж өссөн байна.
Тодруулбал, Чонду эмнэлгээс 92, ШинЧон сүмээс 38 хүн халдвар авсан нь тодорхой болжээ. Газар нутгийн хувьд Гёнбуг аймгаас 103, Дэгү хотоос 28, Пусан, Гёнги, Чонбуг зэрэг бус нутгаас тус бүр 2 хүн халдвар авчээ.
Түүнчлэн халдвар аваад байсан хоёр дахь хүн нас баржээ. Тэрээр 55 настай Солонгос улсын иргэн бөгөөд өчигдөр шинжилгээний хариу нь гарч халдвар авсан нь илэрсэн байна. Өвчтөнийг өдөр 16 цагийн үед Пусаны эмнэлэгт хүргэн ирсэн боловч биеийн байдал нь огцом муудаж 18 цагийн үед нас барсан байна.
Мягмар гарагт коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан 61 настай эмэгтэй БНСУ-д вирусний халдвар авсан 31 дэх өвчтөн болсон юм.
31 дэх өвчтөн энэ сарын 9, 16-нд Тэгү хотын сүмд мөргөл үйлдсэн бөгөөд коронавирусний халдварын тохиолдлын ихэнх нь дээр дурдсан сүмд очсон хүмүүс байгаа юм.
“Уг шашны байгууллага Хятад тэргүүтэй олон оронд салбартай бөгөөд сүмийн гишүүдийн дунд Хубэй мужид зорчсон хүмүүс байгаа эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байна” гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!