БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 171-ээр нэмэгдэж нийт 1766-д хүрснийг мэдэгдэв.

 

Шинээр Сөүл хотод 1, Бусан хотод 3, Дэгү хотод 115, Дэжөн хотод 1, Улсан хотод 5, Кёнги мужид 7, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 5, Умард Чоллан мужид 2, Умард Гёнсан мужид 24, Өмнөд Гёнсан мужид 7 тохиолдол тус тус илэрсэн байна.