Улсын Онцгой комисс хуралдаж зарим шийдвэрийг гаргасан. Тодруулбал Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан.
Түүнчлэн Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 14 хоногоор түр зогсоосон.
Тэгвэл уг шийдвэрийн дагуу Япон Улсаас шууд ирэх ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өнөөдөр 18:30 цагт Буянт-Ухаа боомтод газарджээ.
Улмаар тус боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас яг одоо тандалт, хяналтыг хийж байна. Тус нислэгээр БНСУ-аас 38 иргэн дамжин ирсэнийг түр тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлэх юм байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!