Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар товч мэдээлэл өглөө.

 

Учир нь БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг тус улсаас албан ёсоор ирүүлжээ. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдсэн байна.

 

Манай улсын иргэн тус улсад эмчилгээ хийлгэхээр очоод байхдаа буюу хоёрдугаар сарын 25-ны 17-нд нас барсан билээ. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоогоод байсан юм.