АТГ-аас өчигдөр ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулжээ. Түүнийг АТГ-аас авилгын хэргээр шалгаж байна.

 

Учир нь хурандаа Х.Ариунболд нь хорих ангид хоригдож байгаа сэжигтнүүдээс авлига авч байжээ. Тодруулбал бэл бэнчинтэй, урд нь өндөр албан тушаал хашиж байгаад өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж,  үүнийхээ төлөө мөнгө авдаг байсан байна. 

 

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.