Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.05/ зохион байгуулсан хэвлэлийн хуралд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх үедээ Улсын Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдсан иргэд архи, согтууруулах ундааг хэрэглэж зөрчил гаргасан тухай дурдсан.

 

Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Цэргийн төв эмнэлэгт гарсан зөрчлийг андуурч хэлсэн тул залруулга хийв.