Шинэ короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хоёр иргэнийг болон халдварын голомтод бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

 

Тодруулбал өчигдөр /2020.3.5/ ОМ-136 Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр шинэ коронавирусийн халдварын голомтот бүс нутгаас Монгол Улсын 15 иргэн иржээ. Тэдний найм нь  БНСУ-аас, нэг нь Японоос, хоёр нь Австриас, дөрөв нь Италиас ирсэн байжээ.

 

Дээрх 15 иргэний хоёроос нь цээж, хоолой өвдөх зэрэг шинэ короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.