БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми хотод Монгол Улсын иргэн Д /эмэгтэй, 50 настай/ бусдын гарт амиа алдсан байдалтай олджээ. Талийгаач 20 гаруй хоногийн өмнө ажил хийхээр тус дүүрэгт иржээ. Улмаар ирээд удаагүй байхдаа сураггүй болж, энэ сарын 8-9 нд шилжих шөнө амиа алдсан байдалтай олдсон байна. Түүнийг цогцсыг Гүми хотын гүүрний дор газарт булсан байхыг нь хууль хяналтын байгууллагынхан олжээ. Цагдаагийн газар уг хэргийг шалгаж, хэрэгтнийг илрүүлсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!