ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. COVID19 вирусний халдвар нийт 105 улсад халдвар бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна. Тодруулбал халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад гэхэд л Лондонд аялаад ирсэн 30 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг яамнаас зөвлөж байна.  ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяагийн өгч байгаа мэдээллээр  өдөрт 1,000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байна. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байгаа аж.