Манай улсад одоогоор 516 иргэн хяналтад байна. Тэдгээрээс 262 нь ХӨСҮТ-д тусгаарлалтад орж, тандалт судалгаа хийж байна. ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлаж байгаа хүмүүсийн талаар "Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 22 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй болон ажиглалтад авсан хүн байхгүй. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 82 иргэн ирсэн. Тэдгээрээс Япон улсад зорчсон 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна. Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 96 зорчигч ирсэн байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 6 иргэнийг сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарласан. Халдварын голомтоос ирсэн 6 иргэнийг мөн ажиглалтад авлаа. Мөн Жаргалантад 10 иргэнийг тусгаарлаад байна" хэмээн мэдэгдлээ.
Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 6 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
Холбоотой мэдээ
Нийгэм · 1 цаг
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Нийгэм · 1 цаг
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна
Нийгэм · 1 цаг
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
дэлхий · 2 цаг
Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн үеэр халдлага үйлдэхийг завдсан этгээдийг баривчилжээ
Нийгэм · 2 цаг
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Улс төр · 2 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!