БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми хотод Монгол Улсын иргэн Д /эмэгтэй, 50 настай/ бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон. Уг хэргийг тус хотын цагдаагийн байгууллага шалгаж, хэрэгтнийг барьсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл сэжигтэн нь 59 настай БНСУ-ын иргэн А гэгч аж. Тэрбээр уг хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд үйлдсэнээ хүлээжээ. Тэрбээр талийгаачийг хоёр жилийн өмнөөс мэддэг бөгөөд хамтран бизнес эрхлэхээр ярьж байсан ч мөнгөний асуудлаас болж маргалдсаны улмаас аминд нь хүрсэн. Улмаар талийгаачийн цогцсыг тракторт ачиж, гэрээсээ 2,2 км зайд байх цагаан будааны талбайд булсанаа мэдүүлсэн байна.
Цагдаа нар сэжигтэн, хохирогч нарын гар утасны зурвасуудыг нотлох баримт болгон А-г баривчилсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!