Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.09/ шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг ЭМЯ-наас мэдэгдээд байгаа юм.

 

Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг, 56 настай эрэгтэй болохыг эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэдийгээр тухайн иргэнийг өөрийгөө тусгаарлахыг шаардсан ч дараах маршрутаар зорчжээ. Тэрбээр гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууснаас хойш Баянгол зочид буудалд тав хонож, хэд хэдэн удаа ресторанд орж, хоол иджээ.