Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны халдвар илэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодруулахад "Хүнсний болон ахуйн худалдааны төвөөс бусад захуудыг хааж, нийтийн тээврийг тодорхой хэмжээнд хязгаарлана" гэлээ.  Мөн "Халдвар илэрсэн иргэнтэй хавьтал авсан 300 гаруй иргэнийг тусгаарлах ажил Улаанбаатарын хэмжээнд хийгдэж байна. Халдвар авсан иргэн нь олон хүнтэй уулзсан учраас халдварыг тархаахгүй байх үүднээс шаардлагатай бол нийтийн тээврийг хязгаарлая. Боломжтой бол цахимаар ажлаа хийх зохицуулалт хийх хэрэгтэй байна" гэв.