Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гурваас дээш болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгохоор болсныг дуулгалаа.
Тэрбээр " Францын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн. 2 ноос 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод байж байгаад 6-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу явсан. 7-ны өдрөөс халуурч эхэлсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний дүн эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага маш шуурхай ажиллаж байна.
Одоо бидний хамгийн идэвхтэй хийж байгаа ажил бол нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг олж тогтоож, тусгаарлаж, шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Одоогоор тэр хүнтэй хавьталд орсон хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг 2 машинтай Улаанбадрах сум руу явсан. Франц улсын иргэний тусгаарлагдаж байгаа кэмп дотроо тав тухтай. Хүчилтөрөгчийн аппараттай. Одоогийн байдлаар бага зэргийн халуунтай, биеийн байдал тийм ч тогтвортой бус байгаа.
Энд нэг шинэ шийдвэр гарсныг мэдээлье. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурваас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах. Эсвэл цалинтай чөлөө олгохоор болсныг дуулгая" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!