Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Эрүүл мэндийн болон хууль хяналтын байгууллагууд тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний дотор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдгээр 26 иргэний шинжилгээний хариу гарчээ. Бүгд халдваргүй буюу сөрөг гарсан байна. Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч эдгээр иргэдийг тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болжээ.
Сайн мэдээ: Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 12 цаг
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна

Нийгэм · 14 цаг
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

Нийгэм · 17 цаг
Геологийн төв лабораторийн уулзварын урд хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана

· 17 цаг
Цогтцэций сумын 102 жилийн ой, “Тавантолгой” ХК-ийн түүхт 60 жилийн ойн наадамд 15 хурдан азарга шандас сорилоо

Нийгэм · 17 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод шөнөдөө бага зэргийн аадар бороо орно

· Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!