Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 70 иргэнд тандалт судалгаа хийжээ. Эдгээр иргэдээс 31 иргэнийг Багабаян амралтын газар, 9 иргэнийг ХӨСҮТ –т тусгаарлан тандалт, ажиглалт хийхээр болжээ.
Түүнчлэн халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авч иржээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж.
ЭМЯ тохиолдол батлагдсантай холбогдуулан БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлагаа солилцож эхэллээ. Мөн уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!