ДЭМБ-ын зөвлөх баг энэ сарын 2-ны өдөр Монголд ирж ажиллаад өнөө өглөө /2020.03.11/ олон улсын нислэгийн сүүлийн онгоцоор буцсан. Зөвлөх багийнхан коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн учир журмын дагуу тусгаарлагдан, халдварын шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу халдваргүй буюу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлсэн юм.
Өнөөдөр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ДЭМБ-ын 5 зөвлөхийн байрлаж байсан Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч эцсийн халдваргүйтгэлийг хийжээ.
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эцсийн халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн байна.
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!