Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн Увс аймагт тусгаарлаад байгаа билээ. Тухайн иргэнээс авсан шинжилгээний сорьц өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирсэн. Тэгвэл шинжилгээний хариу гарчээ. Түүний сорьц сөрөг буюу халдваргүй гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа жиргэжээ.
Корона вирус илрэн, эмчлэгдэж байгаа франц иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн, одоо Увсад байгаа англи хүний коронавирусын шинжилгээ СӨРӨГ гарчээ. Ашгүй дээ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!